Уншиж байна...
 Улсын Их Хурал /  05 April 2023
? Эрүүл мэндийн даатгалаас ахмадуудын эмэнд 70% хөнгөлдөг байсан 30% болж буурснаар ахмадууд маань тэтгэврийнхээ ихэнхийг эмнийхээ мөнгөнд өгч үлдсэн багахан мөнгөө идэх өдөр тутамд хүргэхэд хэцүүхэн байсан.
Энэ талаар өмнөх сайдад шаардлага тавьж байсан ч олигтой үр дүнд хүрээгүй. Харин Эрүүл мэндийн шинэ сайд С.Чинзориг ахмадуудын даатгалын хөнгөлөлт удахгүй хуучин хэвэндээ орно гэсэн таатай хариу өглөө. Бас заавал өөрийн биеэр очиж ав гэдэг хатуу шаардлагаа ч султгаж байгаа юм байна ?
? Мөн ахмадууд эмчээсээ жор бичүүлээд аптект очихоор граммын зөрүүгээс болж эрүүл мэндийн даатгалаар олгодог эмнүүдийг өгөхгүй байна гэх гомдлууд байнга ирдэг.
Эмийн жорны зөрүүд анхаарна гэдгээ Эмийн агентлагийн дарга амлалаа.
? Монголын хоёрдахь том хот Дарханд хамгийн их хэрэгцээ шаардлагатай байгаа Зүрх, судасны антиографийн тоног төхөөрөмж шийдвэрлэх талаар яамнаас мөн тодорхой хариулт авлаа.
? Эцэст нь эм, эмнэлгийн бүтээгдэхүүний чанартай холбоотой асуудлыг сайжруулахын тулд өрсөлдөөнийг нэмэх чиглэлд яаралтай анхаарах ёстой гэсэн чиглэлд өөрийн байр сууриа илэрхийллээ.

Бусад видеонууд