Уншиж байна...
 Улсын Их Хурал /  05 March 2023
УИХ-ЫН ЭРХ МЭДЭЛД ХУУЛЬ БУСААР ХАЛДАЖ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ГАЗРЫГ ДЭЭРЭМДҮҮЛСЭН ГЗБГЗЗГ-н ХУДАЛЧ ДАРГЫН ТАЙЛБАРТАЙ САНАЛ НИЙЛЭХГҮЙ‼️
ШИРЭЭ НУРУУНЫ ИРГЭД НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВЧ ЧАДАХГҮЙ БАЙНА‼️
УИХ-р Газрын тухай багц хууль орж ирж хэлэлцэгдэж байна. ✍️ (2022.11.17)
⭕️ Газартай холбоотой маш их маргаан байдаг. Захын жишээ хэлэхэд 2016 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сум манай Дарханы Хонгор сумын 9600 га газрыг дээрэмдээд авчихсан.
Хэн хүчтэй, том даргатай аймаг нь бусдыгаа дээрэмдэж дээрэлхдэг асуудал энэ хуулиар цэгцрэх юм уу?
Дарханчууд энэ газраа авмаар байна‼️
⭕️ Дархан сумын II баг Ширээ нуруу гэдэг газар 3000 орчим иргэнтэй. Хараа голын баруун эрэгт амьдардаг эдгээр иргэд өөрсдөө Дархан-Уул аймгийнх харин газар нутаг нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумынх. Тийм болохоор сургууль, цэцэрлэг, эмнэлэг огт байхгүй. Төсвийн хөрөнгө оруулалт тавьж болдоггүй. Тойргийн гишүүний хувиар тэнд амьдарч байгаа со нгогчдынхоо асуудлыг шийдье гэхээр газар нутагтай холбоотой асуудлаас болоод шийдэж чаддаггүй. Энэ хуулиар энэ асуудал шийдэгдэх үү?
⭕️ Энэ хууль уул уурхайн хуулиудтайгаа яаж уялдаж байгаа вэ? Өндөр хөгжилтэй улс орнууд Байгалийн баялгийн бодлоготой. Газрын баялгаас гадна үзэгдэх байдлын баялаг, соёл, түүхийн баялаг гээд бүх юмыг оруулаад тооцдог.
Дараа нь нэг Хүннүгийн булшийг ухлаа, өвөлжөөнд маань хайгуул хийлээ гээд бөөн маргаан үүсдэг шүү.

Бусад видеонууд