Уншиж байна...

Дарханы зам ашиглалтад орж чадахгүй явсаар өдгөө дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж буй.  Харамсалтай нь иргэдийн бухимдлыг дээд цэгт хүргэдэг энэ замаар хэзээ нэг цагт инээгээд алхах өдөр ирнэ хэмээн салбарын сайд нь тавладаг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зүгээс Дарханы замыг энэ оны аравдугаар сараас хэтрүүлэхгүй дуусгах үүргийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт өгсөн.  Гэвч өнөөдрийн байдлаар төслийн ажлын гүйцэтгэлийн хувь талдаа ч  хүрээгүй,  урагш муутай явааг Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Дамдинням хэлж байна. 

76+ булангийн ээлжит зочноор УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга  Г.Дамдинням оролцлоо.  

Г.Дамдинням:Төрийн албаны хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулж байна 

-Таны хувьд УИХ-ын гишүүн болоод хоёр жил болох гэж байна. Энэ хугацаанд Цар тахлын хуулиар зарим зүйл зохицуулагдаж байгаа. Дахиад ч долоон сар хүртэл үргэлжлэхээр байна. Тэгвэл та УИХ-ын гишүүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Цар тахлын хуулийг зайлшгүй нөхцөлд баталсан. Мөрдөөд явахаас өөр арга байхгүй. Хямралын үед тусгай менежментээр бид цар тахлыг давж гарахаас аргагүй. Хэвийн горимоор явах боломжгүй байна гэсэн үг. Зарим нэг иргэд 2-3 заалтад шүүмжлэлтэй хандаж байгаа. Миний хувьд Төрийн албаны хуулийг шинэчлэх шаардлагатай гэж үзэж байгаа.

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын шинэчлэл, өргөтгөлтэй холбоотой ажлын санхүүжилтийг Азийн хөгжлийн банк, хөнгөлөлттэй зээлээр шийдсэн. Дарханы хуучин замыг шинэчлэн хатуу хучилт хийх ажлыг Азийн хөгжлийн банкны 83 сая ам.долларын санхүүжилтээр харин хоёр талаар нь өргөтгөн шинээр тавьж буй замын ажлыг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 137 сая ам.долларын санхүүжилтээр гүйцэтгэж байгаа.

Дархан бол хөдөө аж ахуй, газар тариалангийн бүс нутаг 🌾🌾🌾
Иймд хотынхоо ойг тохиолдуулан "Техник Үйлчилгээний дундын төв" төслийн хүрээнд 240.2 мянган евроны өртөг бүхий Беларус улсад үйлдвэрлэсэн 10 ширхэг, иж бүрдэл бүхий олон үйлдэлт трактор дагалдах хэрэгслийг гардуулан өглөө 🚜🚜🚜

Дархан хот байгуулагдсан 60 жилийн ойг тохиолдуулан аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 74 дугаар тогтоолоор Дархан-Уул аймгийн “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөгдсөн ДООХҮҮГИЙН ЮМЖИРДУЛАМ Танд баяр хүргэж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе 👏

100 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО 🎊
Дархан хотын 60 жилийн ойн босгон дээр бяцхан хүүхэд багачуудад зориулсан цоо шинэ цэцэрлэг өнөөдөр үүд хаалгаа нээлээ 👏

УИХ-ын БСШУС-ын байнгын хорооноос БШУЯ болон Багшийн мэргэжил дээшлүүлэх институцитэй хамтран Боловсролын ерөнхий хууль, түүнийг дагалдан гарах хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 
УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэлцүүлгийн нээлтэд хэлсэн үгэндээ боловсролын чанар урт хугацааны үр дүнгээр хэмжигдэж гардаг учир багц хуулийн төслийг нэлээд тодорхой хугацаанд нухацтай хэлэлцэж байж, батлахаар төлөвлөн, томоохон ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Багц төсөлд салбарын асуудлыг бүхэлд нь зохицуулах, томоохон өөрчлөлт, шинэчлэлийг авчрах зургаан хуулийн төсөлд хамаарагдаж байгааг тодотгов.

Дархан төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээний хэрэгжилтийг шалгах, шийдвэрлэх талаар УИХ-д санал дүгнэлт боловсруулан танилцуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг саяхан байгуулагдаж УИХ-н даргын захирамж саяхан гарсан 🤝🤝🤝

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд 819 сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг өөрчлөх, тав тухтай суралцах орчныг бүрдүүлэх зорилгоор УИХ-аас ажлын баг байгуулсан. Тус ажлын дэд хэсгийг БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар ахлан ажиллаж байна. Ажлын баг өнөөдөр ариун цэврийн байгууламжийн технологитой танилцлаа.