Уншиж байна...
 Улсын Их Хурал /  23 March 2023
Олны анхааралд байгаа "Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хууль"-инд тавьсан ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор байр сууриа илэрхийллээ (2023.03.17)
? Сошиал орчин бол бидний бодит амьдралын орчинтой яг зэргэлдээ ертөнц болон хөгжиж байна. Иймд хязгаарлалт, хориглолт биш харин зохицуулалт хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй.
?Иргэд бодит өөрийн нэр, хаягаараа төр засгийн алдаа дутагдал, гэм буруутай этгээдийг шүүмжлэх байр сууриа илэрхийлж байх бүрэн эрхтэй, тэр нь нээлттэй байх нь зөв. Ингэж байж хүний эрх хангагдана. Шүүмжлэх эрх нь өөрөө бусдын эрхэнд халдахгүй байх ёстой. Халдвал хариуцлага хүлээдэг зохицуулалт хийгдэх л ёстой.
? Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг ардчилсан зарчмын дагуу буруу, худал, гүтгэлэг мэдээлэл түгээвэл хариуцлага хүлээдэг хуулийн зохицуулалттай болох ёстой. Ингэж байж элдэв худал сенсаци, мэдээлэл буурна.
? Хуурамч диплом, хуурамч бичиг баримт бүгд өнөөдөр манай эрх зүйн орчинд хууль бус байдагтай адил хуурамч хаяг, троллууд яг ижилхэн асуудал шүү дээ.
Хүн өөрөөсөө өөр, хуурамч нэр хаяг үүсгэчихээд дурын хүнийг доромжлоод, гүтгээд байж болохгүй нөгөө хүний эрхэнд халдаад хариуцлага хүлээдэггүй байж болохгүй.
? Энэ асуудал одоо Герман, Япон, Европын холбоо, Америкад ч гэсэн ид яригдаж байна. Шинэ ертөнцийн шинэ бэрхшээл. Бид ч мөн адил шийдэж зөвөөр зохицуулах л ёстой.
? Үүнийг бид хийхгүй бол энэ олон цахим гэмт хэргүүд, цахим тоглоомууд маш олон хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхэнд халдаж, олон хүнийг хохироож байна. Цахимаар хүүхдүүд нэгнээ ялгаварлан гадуурхаж, буруу мэдээлэл тарааж нэр хүндэд нь халдсанаас болж амиа хорлох үйлдэл хүртэл гарсан.
? Энэ хуулийг хүний эрхийн мэдрэмжтэй, ардчилсан эрх зүйн зарчимд суурилсан хэлбэрээр засаж залруулаад олон улсын жишгийн дагуу болгоод оруулж ирэх шаардлагатай.

Бусад видеонууд