Уншиж байна...

ДАРХАН ХОТЫН ХҮҮ

Монгол улсынхаа хөгжил цэцэглэлт, Дархан-Уулын аймгийнхаа ирээдүйн төлөө залуу нас, боловсрол, эрч хүчээ зориулан Төрийн бодлого, шийдвэрт түмэн олноо төлөөлөн зүтгэх болно.

Элдэв овогт Гонгорын ДАМДИННЯМ

Монгол Улсын нүүр царай болсон томоохон суурин газруудын нэг, Бурхантын хөндийн бахархлыг шингээсэн Дархан-Уул аймгийн иргэд, төрөлх нутгийнхаа түүхийг бичилцэж байгаа үе үеийн Дарханчууд та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилье.
Дархан хот бол миний төрсөн өлгий нутаг, өсч өндийсөн унаган газар минь билээ. Залуусын хот хэмээн нэрлэгддэг энэ нутаг маань орчин цагийн Монгол орны аж үйлдвэржилтийн түүх, бүтээн байгуулалтын он жилүүдийн гэрч болсон нутаг юм. Эдүгээ үйлдвэр үйлчилгээ, мэдээллийн технологи, худалдаа эдийн засгийн томоохон төв, тулгуур бүс нутаг болох хөгжлийнхөө гараан дээр ирлээ.
Улс орны өнцөг булан бүрээс хуран цуглаж, хагас зууны түүхийг хамтдаа бүтээсэн энэ л нутгаас Монголын түүхэнд нэрээ үлдээсэн алдартнууд, салбар салбарын сайчууд, хойч үеийнхээ үлгэр дууриал болсон шилдгүүд олноороо төрөн гарсан билээ. Энэхүү бахархалт үйл хэргийг үргэлжлүүлж, төрсөн нутгаа хөгжүүлэх, олон улсын жишиг хот болгох үүрэг өнөө цагийн залуус та бидний өмнө ирээд байна.
Дэлхийн боловсрол, орчин цагийн мэдлэг инновациар цэнэглэгдсэн залуу үеийнхэн бидний цаг иржээ. Сурч мэдсэн боловсрол, ойлгож таньсан туршлага, ур ухаанаа унаган нутагтаа зориулах хариуцлагатай, нэр хүндтэй үйл хэргийг хамтдаа үргэлжлүүлцгээе. Өвгөдийн бүтээснийг өргөжүүлж, өнөө цагийн хөгжлийг түүчээлж, Дархан нутгийнхаа ирээдүйн төлөө гар, сэтгэл нийлэн зүтгэцгээе.


Like what you see?

Hit the buttons below to follow us, you won't regret it...