Уншиж байна...
 Улсын Их Хурал /  05 March 2023
Жагсагчид төрийн өмчийн компаниудад нүүрлэсэн хулгай зэлгийд төр шударга, шуурхай хариуцлага хүлээлгэн ажиллахыг шаардаж байна. Маш зөв! Хулгайч хүмүүсийг шууд нэрлэж заагаад хариуцлага тооцоод явах хэрэгтэй‼️
Иргэдээ төлөөлж ажиллаж байгаагийн хувьд хариуцах хүмүүсээс нь бүрэн эрхийн хүрээнд асууж тодруулан хариуцлага нэхэж тууштай явах болно.
⛔️ Нүүрсний хулгай гэж асар их мөнгөн дүнтэй хулгайн тухай ид яригдаж байна. Төрийг төлөөлж өмчийг нь хариуцдаг Төрийн өмчийн хороо гэж байгууллага байдаг. Төрийн өмчит компанитай холбоотой хулгай, зөрчлийг нягтлах шалгах чиглэлээр энэ байгууллага ямар ажил хийсэн бэ⁉️
Яагаад хулгай гарав ⁉️
⛔️ Мөн Монголын бүх иргэдийн 1072 хувьцааг хариуцсан "Хөрөнгийн бирж" ажлаа сайн хийж хяналт шалгалт хийж явах ёстой‼️
Энэ чиглэлээр яг юу хийсэн бэ⁉️
Дэлхийн олон оронд уул уурхайн төрийн өмчийн том компаниудад хулгай зэлгий нь дийлдэхээ байгаад сүүлдээ улсаа нураах хэмжээнд хүрсэн түүх багагүй бий. Яг ийм нөхцөл байдал мөн манайд давтагдаж байна.
Ер нь олон нийтийн хяналтанд орж байж хулгай зэлгээ дарагдаж, завхрал арилна. Хувьчлах, иргэдийн хяналттай болгох нь л хамгийн зөв гарц байдаг.
Энэ чиглэлд шийдвэрлүүлэх асуудал байгаа бол энэ 2 байгууллага Засгийн газарт танилцуулж УИХ-д оруулж ирж шуурхай шийдүүлээд явах ёстой. Ингэж байж бид нар хулгай зэлгийтэй тэмцэнэ. Байгалийн баялаг бүх нийтэд нээлттэй, хүртээмжтэй болно.

Бусад видеонууд