Уншиж байна...
 Улсын Их Хурал /  05 April 2023
ЗГ-ын хөтөлбөр, үйл ажиллагааны үндсэн чиглэлийн биелэлт дээр төрийн бүтээмжийн талаар ярих ёстой.
Засгийн газар хичнээн хичээж ажилласан ч дунд нь нугалаа завхрал багагүй гарч байна.

⭕️ Жишээ нь, өнгөрөгч зун улс даяар цемент хомсдоод Дарханы замын ажил явахгүй байна гээд 90 мянган тонн цемент оруулж. Гэтэл цемент үйлдвэрлэгчдээс 126 мянган тонн цемент авсан байна. Өөрөөр хэлвэл 36 мянган тонн цемент Дарханы замын нэрээр аваад дамлаад зарсан юм уу, яасан мэдэхгүй. Замаа яаралтай дуусга гээд чиглэл өгөхөөр өөдөөс цемент дамласан гэх асуудал яригддаг. Энэ мэт чухал төслүүдэд ЗГ хяналт шалгалтаа маш сайн тавьж ажиллах хэрэгтэй байна.
⭕️ Х. Болорчулуун сайдаас бас асууя. Дарханы арьс ширний цогцолбор ер нь хаана явж байна вэ? Яаж шийдэж, ямархуу бүтээн байгуулалт хэдэн хувьтай явж байгаа вэ? Малынхаа түүхий эдийг боловсруулах нь дотоодын болон боловсруулах үйлдвэрээ дэмжих нэг бодлого зайлшгүй мөн шүү.
⭕️ Мөн төмс хүнсний ногоогоо дотооддоо бүрэн хангах ЗГ-ын үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Ерөнхий сайд манай Орхон суманд ажиллах үедээ өвлийн хүлэмж, зоорь шийдвэрлэж өгнө гэж хэлсэн. Энэ ажил ер нь хэрэгжих юм уу? Ямар нэгэн ахиц гарч байгаа юу?

Бусад видеонууд