Уншиж байна...
 Улсын Их Хурал /  05 March 2023
⭕️ Дарханы арьс ширний цогцолборын асуудал бол зөвхөн Дарханы асуудлыг шийдэх гээд байгаа юм биш. Монгол төрийн хэрэгжүүлэх гэж зорьж буй төвлөрлийг сааруулах бодлогын том хэсэг.
Дархан Монголын хоёрдахь том хот гэдэг утгаараа Улаанбаатарын төвлөрлөөс хуваалцах боломжтой.
⭕️ Мөн нийслэлээс бусад аймаг, орон нутагт ажлын байрыг бий болгох асуудал хамгийн чухал байгаа. Энэ цогцолбор анх 6,000 хүртэл ажлын байр бий болгох боломжтой төсөл гэж яригдаж байсан.
⭕️ Б.Жавхлан сайд, Б.Баттөмөр гишүүн бид нар энэ цогцолборын ажлыг хийж байсан хувийн хэвшилтэй уулзсан. Багагүй хөрөнгө оруулалт хийгээд дэд бүтцүүдийг нь хийсэн байсан ч зогсоосон байдаг.
Энэ дэд бүтэц, суурь нь бэлэн байгаа төслийг одоо төр оролцох гээд байгаа бол зөв менежментээр урагшлуулах хэрэгтэй байна.
⭕️ Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос бас очиж танилцаад тодорхой шийдвэр боловсруулаад ЗГ-т чиглэл өгчихсөн байгаа.
⭕️ Одоо энэ төсөл дээр төр хувийн хэвшилтэй хэрхэн хамтарч ажиллах чиглэл барьж байгаа вэ, Х.Болорчулуун сайдаа?

Бусад видеонууд