Уншиж байна...
УИХ-ын чуулганы /2022,12,22/-ны өдрийн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ.

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн Г.Дамдинням болон албаны бусад хүмүүс Австрали улсын Сидней хотод зохион байгуулагдаж буй International Mining and Resources Conference IMARC-ийн албан ёсны НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА-нд оролцлоо.

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны /2022.10.25/ өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын чуулганы /2022,10,21/-ны өдрийн хуралдаанаар Макро эдийн засгийг тогтворжуулах чиглэлээр баримтлах бодлого, экспортын орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг сонслоо.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын ээлжит чуулганы /2022.10.14/-ны өдрийн хуралдаанаар Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан болон ахлах зөвлөх Б.Цогтбаатар нартай албан уулзалт хийлээ.

БСШУС-ын байнгын хорооны даргын хувиар тойрогтоо хийгдэж байгаа боловсрол, соёлын салбарын бүтээн байгуулалт, төслүүдийн явцтай танилцаж байна (2022.05.15)

Боловсролын багц хуулийн төсөл бол Монгол Улсыг хөгжилд хөтлөх маш чухал хууль тул манай байнгын хорооны зүгээс бүх Ажлын хэсгүүдтэй уулзаж, хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг хянан, тодорхой үүрэг чиглэл өгч ажилласаар байна. Чамбай хууль гарах ёстой.

Дарханы замын Ажлын хэсгийн ахлагчийн хувиар өнөөдөр ЗТХЯ, Тээврийн цагдаагийн албаны удирдлагуудтай уулзаж санал солилцлоо (2022.04.26)
📌 Орон нутгийн иргэдийн хяналт
📌 Түр замын асуудал
📌 Тоос шороо
📌 Иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдал
📌 Тээврийн цагдаагийн алба, ЗТХЯ-ны ажлын уялдаа холбоо зэрэг асуудлуудын хүрээнд ярилцлаа.

Дарханы боловсрол, соёлын салбарын ТҮ-ний ажилтнууд цалингаа нэмүүлэх тайван жагсаал хийснийг БСШУС-ын байнгын хорооны даргын хувиар дэмжиж байгаагаа илэрхийлж, төсвийн тодотголд саналаа оруулахаа мэдэгдэж байсан.