Уншиж байна...
 Улсын Их Хурал /  05 March 2023
⭕️ 2016 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сум манай Дархан - Уул аймгийн Хонгор сумын 9600 гаруй га газрыг хууль бусаар дээрэмдээд авчихсан байдаг.
Энэ асуудлыг би УИХ-ын чуулган дээр асуудал болгон тавьж байсан. Геодези, Зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд ахин албан ёсоор асуудал болгож БХБ сайдад тавилаа.
⭕️ Анх 1965 онд Сэлэнгэ аймагт Дархан, Хонгор сумыг газар нутагтай нь байгуулах тухай Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн Зарлиг гарч манай ДАРХАН-УУЛ-ын газар баталгаажиж байсан юм. Сүүлд 1994 онд УИХ-ын тогтоолоор энэ газрыг яг байгаагаар нь баталгаажуулсан байдаг.
⭕️ Гэтэл Барилга хот байгуулалтын яамны Геодези зураг зүйн газрын албаны нөхдүүд 22 жилийн дараа гэнэт "Андуурсан" гэх шалтгаанаар өөр газар цэг хатгаж байгаад 9600 га газрыг хууль бусаар дээрэмдээд авчихсан.
⭕️ Ер нь газар нутгийн хилийн асуудал нэг агентлаг, яамны асуудал биш, УИХ-ын онцгой бүрэн эрхэд хамаарах асуудал. Энэ үйлдэл бол үндсэн хууль зөрчсөн үйлдэл болсон.
⭕️ Цэг нь өөрчлөгдөж болно, гэхдээ Дархан- Уул аймгийн нийт талбай, газрын хэмжээ багасах ёсгүй юм.
Төрөлх нутгийнхаа хууль бусаар алдсан газрыг буцааж авахын тулд явна. Энэ газар эзэнтэй, эзэд нь алдсан газраа буцааж авна!

Бусад видеонууд