Уншиж байна...
УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн Г.Дамдинням болон албаны бусад хүмүүс Австрали улсын Сидней хотод зохион байгуулагдаж буй International Mining and Resources Conference IMARC-ийн албан ёсны НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА-нд оролцлоо. Нээлтийн арга хэмжээний дараа Австралийн Күийнсланд мужийн Парламентын гишүүн, Эрдэс баялгийн сайд Скотт Стюарттай уулзаж дараах чиглэлээр ярилцлаа. МУ-ын ашигт малтмалын хайгуулын салбарын аж ахуйн нэгжүүдийг тус мужийн холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагаанд нь холбож өгөх; Күийнсланд мужийн геологийн суурь судалгааны чиглэлийн инновацилаг, дэвшилтэт технологийг МУ-ын геологийн салбарт нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах; -Зарим ашигт малтмалд ногдуулж буй рояалтыг хэрхэн оновчлох тухай дэлгэрэнгүй ярилцав.

Like what you see?

Hit the buttons below to follow us, you won't regret it...