Уншиж байна...
Дархан хотын 60 жилийн ойг тохиолдуулан аймгийн Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын удирдлагуудтай уулзлаа ✍️Уулзалтаар Дархан- Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн хамтын оюуны бэлэг болох их дээд сургуульд элсэгчдийн гарын авлага “ШИНЭ АЛХАМ 2021” номыг 25 сургуульд гардуулан өглөө.

Дархан хот үүсэн байгуулагдсан түүхт 60 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.60 жилийн ойд баяр ёслолд хөрөнгө төсөв зарцуулалгүйгээр ард иргэдийнхээ эрүүл мэнд, бүтээн байгуулалтад зарцуулахаар аймгийн удирдлагуудтай ярилцаж шийдвэрлэсэн 🤝

Дархан-Уул аймгийн 12-р сургуулийн (хуучнаар Энэрэл цогцолбол) захирал О.Чимэдцэрэн болон багш нарын төлөөлөлтэй уулзлаа.

Дархан хот үүсэн байгуулагдсан 60 жилийн ойг тохиолдуулан салбартаа олон жил үр бүтээл, идэвхи зүтгэлтэй ажилласан иргэд өнөөдөр төрийн дээд одон, медалиар шагнууллаа 🇲🇳

ДАРХАНЫ ЗАМ -ын асуудлаар ЗТХЯ-ны газрын дарга, мэргэжилтнүүд, төслийн нэгжүүдийн удирдагчидтай өнөөдөр уулзаж мэдээлэл сонсож, чиглэл өглөө (2021.09.28)
Уулзалтаар АХБ болон ЕСБХБ-ний санхүүжилттэй нийт 10 багц ажлын явц, гүйцэтгэл, хоцрогдлын мэдээллийг нэг бүрчлэн дэлгэрэнгүй ярилцлаа.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Канадын  Парламентын бүлгийн дарга Г.Дамдиннямын өнгөрөгч долоо хоногт Канад улсад хийсэн ажлын айлчлал амжилттай өндөрлөлөө.
Айлчлалын эхэнд тэрбээр Канад Улсын Парламентын гишүүн, Канад-Монголын Найрамдлын бүлгийн дарга хатагтай Ясмин Ратанситай Оттава хотод уулзав.

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаас Дарханы замын ажил хэдэн хувьтай байгааг тодрууллаа.

-Дарханы замын гүйцэтгэл хэдэн хувьтай байна вэ?

-Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр үндсэн урсгал хийгдэж байгаа. 1,3,5 дугаар багц бол хучилтаа авсан тул хөдөлгөөн нээсэн. Одоо тэмдэг тэмдэглэгээ хийгээд, хаалт, хашилтуудыг нь хийгээд явж байна. Ер нь бол 85-93 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Энэ онд бүрэн ашиглалтад орно. Азийн хөгжлийн банкны хөрс хучилтийн 2,4 дүгээр багц 90 орчим км зам байгаа. Өмнөх Хятад компани нь ажлаа хийхгүй болохоор нь болиулаад, дараагийн сонгон шалгаруулалтыг зарласан. Саяхан шинэ компаниуд нь тодроод, ажил нь эхлэх гэж байгаа юм байна. Энэ онд суурь ажил хийгдэх байх. Ирэх жилийн он дуусахаас өмнө дуусна.

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөлд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, харьяалах Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням танилцууллаа.

Энэ хавраас эхлэн Дарханы замын бүтээн байгуулалтын ажил урагштай ахисаар байна. Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын хувьд тангаргаа өргөсний маргаашнаас Дарханы замын асуудалд анхаарал тавьж араас нь хөөцөлдсөөр ирсэн.

ИХ-ын БСШУС-ын байнгын хорооны тогтоолоор байгуулсан ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр 25-р тусгай сургууль дээр ажиллав.