Уншиж байна...
ОУПХ (Олон улсын парламентын холбоо)-ны ээлжит 142 дугаар Ассамблей ирэх тавдугаар сард чуулна. Чуулганы бэлтгэл ажлын хүрээнд ОУПХ-ны Байнгын хороод, Ажлын хэсэг, Эмэгтэй парламентчдын форум болон Залуу парламентчдын форумаас цахим хурлуудыг энэ сарын 26-ны өдрөөс зохион байгуулж эхэлсэн.

Энэ салбарт хийх хэрэгжүүлэх, шинэчилж өөрчлөх зүйл багагүй бий.Өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалантай ажил хэргийн уулзалт хийлээ.Энэ үеэр боловсрол, ШУ-ны салбарт хийгдэх реформ ялангуяа хууль эрх зүйн орчинд хийгдэх шинэчлэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэл авч, харилцан саналаа солилцлоо.

Энэ дагуу өнөөдөр Соёлын сайд Ч.Номинтой уулзаж, санал бодлоо солилцлоо. Мөн Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн ахлагч, гишүүдийг хүлээн авч уулзаж, өөрийн байр сууриа илэрхийллээ 🤝 🤝🤝


Итгэж дэмжсэн олон түмнийхээ итгэл, хүндэтгэлийг даан хариуцсан салбаруудынхаа шинэчлэл, хууль эрх зүйн орчны өөрчлөлтийг хийхэд бүхий л хүч, чармайлтаа зориулан ажиллах болно 🇲🇳🇲🇳🇲🇳

УИХ-ын БСШУС-ын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат нь Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгогдсон билээ. Тиймээс өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар БСШУС-ын байнгын хорооны шинэ даргаар хэнийг сонгох тухай асуудлыг хэлэлцсэн байна.

Нийтийн тоон бичиг үсгийн чадавхийг сайжруулах хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байна.

Өнөөдөр Дархан -Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Шарын гол сумын 17-р цэцэрлэгийн эрхлэгч Д. Оюунцэцэг нарын хамтаар Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х. Кобаяашитай гэрээ байгуулах ёслолын ажиллагаанд оролцлоо

Золгон ирж буй үхэр жил зон олонд минь өгөөж буянаа хайрласан, өөдрөг үйлс бүхэн биелсэн сайхан жил байх болтугай 🙏🙏🙏

Ахмад буурлуудаа хүндэтгэн хайрлаж, амар мэндийг нь айлтган золгохдоо цахим хэрэглээг өргөнөөр ашиглахыг уриалж байна 🤗🤗🤗

Сар шинэдээ сайхан шинэлээрэй 🇲🇳🇲🇳🇲🇳
Энэ бол банкны салбар хөгжлийн дараагийн шатандаа орж буй маш том реформ.
#ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ХИЙГДЭХ ВЭ⁉️

✅ Арилжааны банкууд хувьцаат компани болно.
✅ Хөрөнгийн биржид IPO гаргаснаар ард иргэд хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч болох боломжтой.
✅ Нэг хүний хувь эзэмшлийг 20-иос дээшгүй гэж хязгаарласнаар хаалттай засаглал нээлттэй болно.
✅ Банкууд хувьцаат компани болсноор үйл ажиллагаа нь сайжирч, эрүүл өрсөлдөөн бий болно.
✅ Үйлчилгээний хүртээмж, чанар сайжирч, зээлийн хүү, шимтгэл аажмаар буурна.
Тойргийнхоо сонгогчдийн "банкуудын давралыг зогсоогоорой, зээлийн хүүг бууруулаарай" гэсэн захиасыг биелүүлэхийн төлөө хичээн ажиллалаа 🙏🏻
Энэ хуулийн өөрчлөлт нь зөвхөн Дарханчууд төдийгүй нийт Монголчуудын эрх ашгийн төлөөх зоригтой, том шинэчлэлт болж байна 🤝👍