Уншиж байна...
Өнөөдөр "Үндэсний нэгдмэл үнэт зүйл, үндэсний өнгө төрх" нэгдсэн хуралдаанд оролцох үеэрээ үнийн өсөлт, эдийн засгийн хүндрэлийг эсэргүүцэж хүний эрх, тэгш байдал, шударга ёсны үнэт зүйлсийг нэхэж Сүхбаатарын талбайд гарч жагссан залуусыг дэмжиж байр сууриа илэрхийллээ.

Ээлжит бус чуулганыг хуралдуулах УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамж гарч тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэхээр боллоо.

Өнөөдөр хувийн их, дээд сургуулиудын удирдлагуудтай УИХ-ын гишүүн, ИТБХ-ы дарга Н. Учралын хамт уулзлаа

Уулзалтаар Боловсролын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд ажил олгогч, бизнес эрхлэгчдийн хүний нөөцийн байр суурь, хэрэгцээг анхаарч, дуу хоолойг нь сонсох, тусгах талаар санал солилцлоо ✍️

Өнөөдөр Боловсролын багц хуулийн төслийн талаар хувийн хэвшлийн бага дунд сургуулиудын удирдлага, төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо (2021.12.15)
Уулзалтаар:

Өнөөдөр Монгол дахь АНУ-ын ЭСЯ-ны Англи хэлний хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Т.Алтанцэцэгтэй уулзлаа (2021.12.14)
❇️ Тус ЭСЯ-наас хэрэгжүүлдэг боловсролын хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл авч, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Боловсролын багц хуулийн төсөл дээр ажиллаж буй 7 ажлын хэсэг хамтран өнөөдөр хэлэлцүүлэг хийж байна. (2021.10.30)
Багц хуулийн төсөлд салбарын асуудлыг бүхэлд нь зохицуулах, томоохон шинэчлэлт, өөрчлөлт авчрах 6 хуулийн төсөл багтсан.

Монгол Улсад суугаа БНЭУ-ын ЭСЯ-аас Энэтхэг- Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 66 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан Энэтхэгийн Техник Эдийн засгийн хамтын ажиллагааны (ITEC) өдөрлөгт урилгаар оролцлоо 🤝

Дарханы замын бүтээн байгуулалтын ажил удааширч, иргэдээс гомдол санал маш ихээр ирж байгаатай холбоотойгоор уг асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж, анхааралд оруулахаа Дарханчууддаа, иргэддээ өмнө нь илэрхийлж байсан.

Дархан-Уул аймгийн 60 жилийн ойд зориулж, Залуучууд Театрын хамт олны санаачилсан "Хамгийн сайхан хот" теле концертыг бүтээх төслийг дэмжин, 26 сая төгрөгний санхүүжилтийг шийдвэрлэсэн 🤝