Уншиж байна...
БСШУС-ын байнгын хорооны даргын хувиар тойрогтоо хийгдэж байгаа боловсрол, соёлын салбарын бүтээн байгуулалт, төслүүдийн явцтай танилцаж байна (2022.05.15)
🔰 Ирэх жил буюу 2023 онд Дархан-Уул аймгийн Дархан сумын 12-р багт 960 хүүхдийн багтаамжтай цоо шинэ ЕБС бүрэн ашиглалтад орно.
🔰Тус сургууль ашиглалтад орсноор Дархан сумын 11, 12, 15-р багийн хүүхдүүдийн сургуулиудын анги дүүргэлтийн ачаалал буурч сургалтын чанар дээшлэх нөхцөл бүрдэх юм.
🔰 Азийн Хөгжлийн Банкны санхүүжилттэй уг бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр "Би энд Би констракшн" компани шалгарч, энэ 4-р сараас эхлэн эрчимтэй ажиллаж байгаа юм байна.
🔰 Бүтээн байгуулалтын төсөл бүр дээр очиход тусгай мэргэжил шаардахгүй, өдрийн 50.000₮-ны цалинтай, 3 удаа хоолтой, ажлын хувцсаар хангах нөхцөл тавиад туслах ажилтан авах гэхэд олдохгүй байна гэж компанийн удирдлагууд дуу нэгтэй хэлж байна. Халамжийн бодлогыг л хумих ёстой болж байна даа...
Уг ажлын явц, чанарт санаа тавьж, хугацаанд нь ашиглалтад оруулахад анхаарал хандуулан ажиллах болно.
БОЛОВСРОЛ - ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР 🇲🇳


Like what you see?

Hit the buttons below to follow us, you won't regret it...