Уншиж байна...
Дархан төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээний хэрэгжилтийг шалгах, шийдвэрлэх талаар УИХ-д санал дүгнэлт боловсруулан танилцуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэг саяхан байгуулагдаж УИХ-н даргын захирамж саяхан гарсан 🤝🤝🤝
🔴 Дархан Төмөрлөгийн Үйлдвэр болон түүний харъяа Хуст уул, Төмөр толгой, Төмөртэй зэрэг асар баялаг орд газрууд нь Дарханчуудын хувьд төдийгүй МУ-н хүнд үйлдвэрлэлийн хувьд найдвар болсон төрийн өмч байсан бөгөөд учир битүүлэг Концессын гэрээгээр хувийн мэдэлд шилжээд зургаан жил гаруй болжээ.
🔴 УИХ-ын 2020 оны сонгуулиар Дархан-Уулын сонгогчид маань орон нутаг, улс оронд үр өгөөжтэй, нийтэд хүртээлтэй байдлаар ажиллуулах тал дээр идэвхтэй ажиллаж, шийдвэрлүүлэж өгөөрэй гэж онцгойлон захисан.
🔴 Дарханчууд төдийгүй уг салбарт санаа тавьж буй хэн бүхний анхааралд байгаа энэ асуудлыг шалгаж, гэрээний хэрэгжилтийг дүгнэн асуудлыг нэг тийш болгох ёстой юм. Ингэж байж олон зуун хүн ажлын байраар хангагдан улс орны баялаг шударга, зөв хувиарлагдах ёстой билээ.
🔴 Ажлын хэсгийн ахлагчийн хувьд уг үйлдвэрийг анх төрөөс авахдаа гэрээгээр хүлээсэн амлалт, үүргээ хэрхэн биелүүлж байгаа талаар хяналт шалгалт хийж, дүгнэлтээ УИХ-д танилцуулах ажлыг удирдан идэвхтэй ажиллах болно.
Уг асуудалд УИХ, МАН-ын бүлэг болон Дархан-Уул аймгаас сонгогдсон гишүүд бид онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.
Үр дүн, явцыг тогтмол мэдээлэх болно ✍️✍️✍️


Like what you see?

Hit the buttons below to follow us, you won't regret it...