100 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЛОО
Дархан хотын 60 жилийн ойн босгон дээр бяцхан хүүхэд багачуудад зориулсан цоо шинэ цэцэрлэг өнөөдөр үүд хаалгаа нээлээ
Дархан сумын Өргөө багт улсын төсвийн 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн хүчин чадалтай 31-р цэцэрлэг баригдаж, ашиглалтад орлоо.
Өргөө баг нь 2-5 насны 254 хүүхэдтэй.
Тус цэцэрлэгт Өргөө багийн хүүхдүүдээс гадна Дархан сумын 5 дугаар багийн цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүд мөн хамрагдах боломж нээгдэж байна.
Шинэ цэцэрлэгийн ангиудыг тохижуулах, сургалтын хэрэгслийг бүрдүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах болно