Уншиж байна...
Энэ удаад Канад боловсрол, түүний онцлогийн талаар өгүүлэхээр шийдсэн болно. Учир нь орчин үеийн нийгмийн хөгжлийн суурь нь боловсрол  мэдлэг юм. Канад бол дэлхийн боловсролын төвшингөөрөө дээгүүр ордог орон. Энэ улсын хүчирхэг байгаа нэг том шалтгаан бол ухаалаг, зөв боловсролын үр шим билээ.

Энэ удаад Канадын эдийн засаг ба олборлох салбар, тэдний  амьдралын хэв маяг үнэт зүйлс зэрэг асуудлуудыг хөндлөө.Канад бол үнэхээр тогтвортой хөгжиж байгаа орон. Нийгмийг тогтвортой хөгжүүлэх асуудал бол орчин үеийн чухал ач холбогдол бүхий судалгааны сэдэв юм.

Уул уурхайн засаглал, бодлого судлалын талаар бусадтай санал хуваалцахдаа голдуу Канад орныг Монгол улсын хөгжлийн жишиг орон байж болох тухай ярьдаг. Монгол орон маань Канад шиг, Канад лугаа хөгжих ёстой гэж бодож явдаг нэгэн билээ. Одоогоос бараг 100 орчим жилийн өмнө 1921 оны хувьсгалын удирдагчийн нэг, Ардын засгийн газрын анхны Сангийн сайд С. Данзан “Монгол улс Швейцар лугаа хөгжих ёстой” хэлсэн нь түүх болон үлджээ. Ийнхүү ХХ зууны эхэн үеэс Монголчууд өөрсдийн хөгжлийн загвар болох орныг хайж, эрэлхийлж байв. Эдүгээ ч бас энэ эрэл үргэлжилсээр байна. Тиймээс Канад гэж улсын талаар цуврал нийтлэлүүд хүргэхээр шийдсэн болно.