Уншиж байна...
БСШУС-ын байнгын хорооны хуралдаанд "Биеийн тамир спортын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцүүлж, өөрийн байр сууриа илэрхийллээ ✍️
⭕️ Манай спортынхны нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг хангалтгүй, үлгэр дууриалал маш муу байгаа. Иймд байнгын хорооны гишүүд ажлын хэсэг байгуулж хуулийн хэрэгжилтийг шалгах ажлыг хийгээд тогтоолын төсөл санаачилсан юм.
⭕️ Одоогоор олимпийн төрлийн томоохон спортын холбоод ихэнхи нь хоёр гурав хуваагдчихсан, тарж бутарсан байдалтай явсаар байна.
⭕️ ОУ-ын уралдаан тэмцээнд тамирчид, дасгалжуулагчид нь талцаад нэгнийгээ орж чадахааргүй байдалд хүртэл хэл ам таталдаг болсон.
⭕️ Одоогийн байдлаар олимп, тив дэлхийн тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад насан туршид нь олгодог урамшууллын журмаар эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн ч авсаар байх зохицуулалттай. Зөвхөн допингийн асуудлаар л хязгаарлагддаг энэ утгагүй журмыг өөрчлөх ёстой. Эрдэм боловсрол, Соёл урлаг, ШУ-ны салбаруудын амжилтад бид ийм хэмжээний урамшуулал олгодоггүй байдлыг засах ёстой.
⭕️ Зодоон, гэмт хэрэгт холбогдож ёсзүйн алдаа гаргасан хүмүүст татвар төлөгчдийн мөнгийг их хэмжээгээр, насан туршид нь өгөөд байж болохгүй.
⭕️ Ирэх олимпийн наадамд бэлдэх зохион байгуулалтын асуудлууд, Үндэсний шигшээ багыг дахин шинэчилж яаралтай зохион байгуулах, Нийтийн биеийн тамирыг дэмжих, Спортын салбарын өмч хөрөнгө, тоног төхөөрөмжийн хангалтад хөрөнгө оруулах чиглэл зэрэг нийт 12 заалт бүхий тогтоолын төслийг баталсан бөгөөд гол зарчим нь ёсзүйн алдаа зөрчил гаргасан бол үүрэх хариуцлага нь тодорхой чиглэлтэй байхад оршино.
⭕️ Урамшууллын бодлогыг хүртээмжтэй болгож, нийгэмд үзүүлэх үлгэр дууриалалтай нь холбох хэрэгтэй. Монголын төр тамирчдыг дэмждэг, тамирчид дасгалжуулагчид маань урам хугалсан үйлдэл их гаргах болсон нь сэтгэл гонсойлгосоор байгаа.
Үүнд Байнгын хороо болон спортын хороодоос хяналт тавьж ажиллана.

Бусад видеонууд