Уншиж байна...
Үүнтэй холбогдуулан боловсролын сайдаас зарим асуудлаар асуулт асууж, тодруулга авлаа.
⭕️ Тухайлбал, өнгөрсөн жил ЗГ-ын бүтцэд өөрчлөлт оруулж, Мэргэжлийн боловсролын салбарыг Боловсролын яамны харьяанд өгсөн. Энэ салбар өнгөрсөн 10 жилийн хугацаанд боловсролын биш халамжийн тогтолцоо болж хувирсан байсан. Тэгвэл өнөөдөр энэ салбар 100% боловсролын яаманд ирсэн үү. Ер нь тэр салбарыг халамжийн яаманд нь байлгах ашиг сонирхол асар их байна. Тэндээс буруу аргаар ашиг хүртдэг хүмүүс ч байх шиг байна. Өнгөрсөн хугацаанд энэ салбарт суралцагчдын тоог тулгаж байна гэж ярьж байсан. Эцэслэсэн үү? Хөдөлмөрийн яам, Боловсролын яам, Статистикийн хороо өөр өөр тоотой сууж байж болохгүй. Энэ нь сар бүр өгдөг 200,000 төгрөгийн тэтгэлэгтэй холбоотой гэж хардаж байгаагаа илэрхийллээ.
⭕️ БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан уг асуултад “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагууд манай яаманд шилжиж ирээд таван сар орчим болж байна. Коллеж, МСҮТ-ийн сурагчдын 200,000 төгрөгийг олгохоор мэдээллийг E-mongolia системээр бүртгэхэд их, дээд сургуульд бүртгэлтэй, ЕБС-д сурдаг 4,800 хүүхдийн регистрийн дугаарыг МСҮТ-д давхар бүртгэж 2.3 тэрбум төгрөг төрөөс авах байсныг ил болгосон" гэдгийг хэлэв.
⭕️ Энэ бол боловсролын салбарт байж болшгүй асуудал. Хууль бус үйлдлээр төрөөс хулгай хийж, хумсалсан, халаасалсан үйлдлүүдийг эцэслэн тогтоож, улсад хохирол учруулсан этгээдүүдэд хууль хяналтын байгууллага заавал хариуцлага тооцох ёстой.

Бусад видеонууд