Уншиж байна...
⭕️ ДЦС-ууд ямар ч нүүрсний нөөцгүй болох бодит аюул тулгарч байна.
⭕️ Салбарын яамнаас нүүрсний үнийг хатуу барьснаар Багануур, Шивээ-Овоо, Шарын голын уурхайнууд хөрс хуулалтаа гүйцэхээ байгаад өр ширэнд дарагдаж арга буюу сорчилж олборлоод уурхайн хананууд нь нурах аюул нүүрлэчихсэн.
⭕️ Энэ янзаараа байвал уурхайн хана нэг өдөр нурж эрчим хүчний нүүрс тасрах аюул бодит эрсдэл болж байна.
⭕️ Тиймээс төр засгаас эрчим хүчний нүүрсний үнийг хатуу барихаа болих хэрэгтэй. Эсвэл хөнгөлөлттэй зээл, татвар хураамжийн хөнгөлөлтөөр дэмжих шаардлагатай.
⭕️ Энэ бол ганц Шарын гол, Багануур, Шивээ овооны уурхайн асуудал биш,Монгол Улсын эрчим хүчний салбарт тулгарсан том асуудал юм.
Эрчим хүчний нүүрсний үнийг нэмэгдүүлэх замаар Шарын голчуудынхаа ажил орлогоо дээшлүүлэх хүсэл, боломжийн төлөө ажиллаж байгаа. Үр дүн удахгүй гарна.

Бусад видеонууд