Уншиж байна...
? Бид эдийн засгийн маш хүнд байдалд байгаа. Төсөв хэмнэлтэд анхаарах зүйлс олон байгаагийн нэг нь Олимп, дэлхийн медальтнуудын насан туршийн цалин байна. Ямар ч ёс зүйн зарчимгүй, ямар ч үүрэг хариуцлагагүй сул цалинд жил бүр улсаас 1.8 орчим тэрбум төгрөг өгдөг байсан нь энэ жил 2.2 тэрбум болж өсөж орж иржээ.
Спортын сайд Б. Бат-Эрдэнэ Та энэ журмыг өөрчлөх, тамирчдыг хариуцлагатай болгох чиглэлд гаргасан БХ-ны тогтоолын төслийн хэрэгжилтийг яагаад хангаж ажиллахгүй байна вэ?
? Бизнес хийж ТАТВАР ТӨЛДӨГ хэсэгтээ урам өгдөг хямралын цаг үед тэднээс авсан мөнгөөр ямар ч хариуцлага байхгүй, ёс зүйгүй үйлдэл гаргасан тамирчдад насан туршид нь цалин өгөх төсөв нь өсөөд орж ирж байгаа нь утгагүй байна.
? Кино урлагийг дэмжих тухай анхдагч хууль батлагдаад "Кино урлагийг дэмжих зөвлөл" байгуулагдсан. Энэ зөвлөл хэрхэн ажиллаж байгаа вэ, сангийн зарцуулалтай холбоотой ямар төсөв оруулж ирж байгаа вэ?
#БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН (2022.10.25)

Бусад видеонууд