Уншиж байна...
-Та энэ жилийн төсөвт ямар байр суурьтай байна вэ?
-Цаг ингэж хүндэрнэ гэж тооцож төсвийг оруулж ирээгүй. Тиймээс төсөвт тодотгол хийж, шаардлагагүй барилга байгууламжийг царцаах хэрэгтэй. Ард иргэдэд зориулсан халамж, бусад шаардлагатай зүйлсэд зарцуулах нөхцөл байдалд хүрлээ. Цар тахал, татварын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарсан өөрчлөлтүүдийг тодотголоор хийхээс аргагүй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 3х3 сагсан бөмбөгийн  эмэгтэй шигшээ баг, Ур чадварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн баг тамирчид болон дасгалжуулагч, холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзан спортын өндөр амжилт хүсэн ерөөв. Монгол Улсын эмэгтэй шигшээ баг 3х3 төрлөөр Токиогийн олимпод оролцох эрхээ 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр авч бэлтгэл сургуулилтаа базааж байна.

Монгол Улсад өнөөдөр 1.1 сая гаруй ажил хөдөлмөр эрхлэгч иргэн байгаа бол ажилгүй иргэдийн тоо 126,582 байгаа аж. Нийт ажиллагсдын 52.5% нь үйлчилгээ, 26.1% нь хөдөө аж ахуй, 21.4% нь үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байна. Эдгээр мэргэшсэн болон нарийн мэргэжлийн ажиллагсдыг бэлтгэж буй өнөөгийн боловсролын системийн тогтолцоо чухам юунд суурилсан, хаашаа чиглэсэн, ямар бодлого, хөтөлбөрөөр төлөвлөгдөж байна вэ. Боловсролын салбарт реформ хэрэгтэй юу?
Хөгжиж буй ихэнх орнуудад гол төлөв боловсрол доогуур буюу боловсролгүй хүн ам ажилгүй байдаг бол манай улсад боловсролтой иргэд илүүтэй ажилгүй байх хандлагатай байна. Өөрөөр хэлбэл бид жилд хэдэн арван мянган оюутан залуусыг бэлтгэн төгсгөж буй ч “дипломтой худалдагч, хамгаалагч” нарын тоо олшрох болсны гол шалтгаан нь өнөөгийн сургалтын тогтолцооны сонгодог үр дүн. Бид сургалтын арга барил, үндсэн чиг хандлагыг олон улсын төвшинд нийцсэн бодлогоор өөрчлөн шинээр төлөвлөлт хийхгүй бол нэг талд шалгуур хангасан хүнээр дутсан ажил олгогч, нөгөө талд ажлын байрны хомсдолд орсон мэргэжилтэн гэсэн зааг ойрын хугацаанд үгүй болохгүй. Аль салбарт ямар мэргэжилтний дутмагшил үүссэн, аль салбарт тухайн мэргэжлийн эрэлт ханасан байгааг тооцоолоогүйгээс дээрх зааг үүсч байна гэж харж байна.
Боловсролын бодлого хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь, эсвэл боловсролын салбар дахь судалгаа, хөгжлийн төв, сайн дурын байгууллагууд мэргэжлийн индекс нэг бүрээр салбар бүр дээр нэгдсэн судалгаа хэзээ гаргах вэ. Уул уурхайн салбарт маркшэйдер инженерийн эрэлт 101, газрын тосны ашиглалт олборлолтын инженер 200, хөнгөн үйлдвэрийн салбарт технологич инженер 150 тоотой эрэлт хэрэгцээ байна гэх зэргээр тухайн салбар бүрээр нарийн мэргэжлийн ба туслах чиглэлийн ямар ажлын байрууд бий болоод түүнд таарч тохирох ямар мэргэжил хэрэгтэй байгааг түүвэрлэн улсын хэмжээнд нэгдсэн судалгаа хийх боломжтой гэж харж байна.
Ийм тохиолдолд бид их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд нийгэмд яг тухайн хэрэгцээ, шаардлагыг хангасан боловсон хүчнийг бэлтгэж, улмаар захиалгын дагуу төгсөнгүүт нь бэлэн ажлын байранд тэднийг хүлээн авах боломжтой болно. Ажилгүйдлийн тоо эрс багасна. Ажилтай орлоготой өрхийн тоо дагаад нэмэгдэнэ. Орлого нэмэгдсэн өрх хүүхдүүдээ бүрэн боловсрол олгох боломжтой болно. Хийх боломжтой, хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн олон л асуудлууд байна даа...

За хэдүүлээ ёолкдож ханаад шартаж ёолоод дууссан гэж найдаж байна. Рашаан болох болтугай. Хамгийн түрүүнд эрүүл болж авсан хүмүүс одоо ирж буй жил бидэнд юу авчирж буй тухай жаахан бодох ёстой болов уу. Хэдийгээр хүн бүр төсвийн алдагдал, Чингис өвгийнхөө нэрээр зээл тавиад уучихсан “ӨР”-ийн эхний эргэн төлөлтийн тухайд шуугиж буй ч түүнийг төлөх орлого маань хаанаас бүрдэх, тэр орлогыг бүрдүүлдэг бараа, бүтээгдэхүүн, материалын үнэ хэд хүрч биднийгээ баясгах эсвэл урвайлгах тухай анхаарах нь бага шиг харагдаад байна. Цаг алдаж хөдөлдөг гэм биш зангаараа байвал нөгөө л “Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх” үлгэрээ давтах байх даа…

Хамгийн түрүүнд Уул уурхай ер нь Монголд эсвэл бүр хүн тѳрлѳхтѳнд хэрэгтэй юу гэдэг асуулт хэн бүхэнд тавимаар санагддаг. Олон Улсын судлаачдын үзэж олж тогтоосноор бол хүн тѳрлѳхтѳн бүр чулуун зэвгийн үеэс л уул уурхайтай орооцолдож эхэлсэн байх бѳгѳѳд чулуулгаар зэвсэг хийж эхэлсэн Чулуун зэвсгийн үеэс МЭѲ 3000 жилийн тэртээх Хүрэл, МЭѲ 1000 жилийн тэртээгээс Тѳмѳр зэвсгийн үеийг дамжин хѳгжснѳѳс харвал хүний түүх энэ салбараас холдох аргагүй хэлхээ холбоотой ѳдий хүрсэн байх аж. Мэдээж хэн бүхэн тэглээ гээд одоогийн Уул уурхай хэрэгтэй юу гэж асуух л байх. Тэгэхээр мѳн л орчин үеийн эдийн засаг Олборлох салбараас салах аргагүйгээр үндэс сууриа тавьсан бѳгѳѳд 1770-д он, 1850-д онуудад уурын, дотоод шаталтат хѳдѳлгүүр бий болсноос эхлээд хүн тѳрлѳхтѳн Үйлдвэржилтийн эринд шилжихэд хүртэл Уул уурхай олборлох салбар үндсэн суурь нь болсоор ирсэн ба мэдээж ѳмнѳх ЗГ-н зарласан Үйлдвэржилтийн хувьсгал шиг биш гэдгийг ойлгоно бизээ.