Уншиж байна...

-Монгол Улсын 2022 оны төсөв хэлэлцэгдэж байна. Ирэх жилийн төсөв хэр сахилга баттай төсөв болсон гэж та дүгнэж байна?

-Одоогийн орж ирсэн байгаа төсвийн төсөл гайгүй шүү.

-Хэтэрхий өөдрөг төсөв юм биш үү?

-Бид чинь тээврийн хямралд орчихоод байгаа шүү дээ. Тээврийн салбар асуудлаа зохицуулчихвал бидэнд том боломж байна. Бидний экспортолдог алт, нүүрс, зэс, төмрийн үнэ түүхэн дээд ханштай байна. Цар тахал үргэлжилсэн энэ хоёр жилийн хугацаанд дэлхий дахинд түүхий эдийн хомсдол үүсч байна. Энэ хэрээр бидэнд ихээхэн хэмжээний боломж бий боллоо. Бид ганцхан тээврийн бөглөрлийг л шийдчихмээр байна. Гашуунсухайт, Замын-Үүдэд халдвар хамгааллын аюулгүй байдлын дэглэмээ л сахичихвал болчих гээд байна. Түүхий эдээ зарчихвал өөдрөг гэж дүгнэхээр төсөв биш. Орлого олох боломж нөхцөл их байна.

УИХ-ын намрын чуулганы ээлжит хуралдаан (2021.10.21).ЗГ-ын бүтцийн тухай хууль орж ирж байна. Нэгдүгээрт, мэргэжлийн боловсролын салбарыг сүүлийн 10 жилийн завхрал, завсардлаас нь салгаж боловсролын салбарт буцааж оруулах өөрчлөлт хийж байгаа нь зөв, ЗГ-ын энэ шийдвэрийг дэмжиж байна.

БСШУС-ын Байнгын хорооноос Боловсролын багц хуулийн төслийн хүрээнд өнөөдөр “Ерөнхий боловсролын тогтолцоог олон улсын стандарт хүргэх нь: Туршлага, сургамж, гарц шийдэл” сэдвээр зохион байгууллаа (2021.10.20)

🎡 Орон нутгийн төсвийн 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр бүтээн байгуулагдсан.

УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Г.Дамдиннямыг “Ярилцах цаг”-ийн зочноор урилаа.
-Та Ерөнхий сайдтай хамт тойрогтоо ажиллаад ирсэн. Ерөнхий сайд очсоных олон жил ярьсан, эсвэл шийдэл  хүлээсэн ямар  ажлуудтай  танилцсан бэ?
- Иргэд, сонгогчид маань цар тахлаас шалтгаалан УИХ-д өөрийг нь төлөөлж байгаа гишүүдтэйгээ уулзаж чадахгүй нэлээд удлаа. Энэ удаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамт тойрогтоо ажиллаад ирлээ. Бидний томилолтын хувьд нэгдүгээрт, хаврын тариалалтын чухал цаг үед Монгол Улсын Засгийн газраас тариалангийн бүс нутаг гэж зарласан Дархан, Сэлэнгээр очих нь зүй ёсны асуудал байв.  Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэгт дотооддоо төмс, хүнсний ногоо, үр тариагаа бүрэн хангана гэсэн зорилт тавьсан.

Гурван сарын өмнө ХАА-н тоног төхөөрөмжийг импортын татвараас чөлөөлөх хуулийг нэр бүхий гишүүдийн хамтаар санаачлан УИХ-ын даргад өргөн барьсан.Тэгвэл уг хууль Засгийн Газраар дэмжигдэн УИХ-аар хэлэлцэгдэхээр боллоо.

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль батлагдсанаар банкны системд нөлөө бүхий банк /үүнд, таван том банк/ нээлттэй хувьцаат компани, бусад банк хувьцаат компанийн хэлбэртэй болох юм.

Нэгэнтээ “Сахал” хочит Д.Эрдэнэбилэгийг ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүн асан Ц.Нямдорж “Монгол Улсын эзэн” хэмээн хэлж байсан. Тэгвэл “эзэн”-ийн “Кью Эс Си” компани дархан эрхээ хэрхэн эдэлсэн талаар өнгөрсөн даваа гарагт МАН-ын бүлгийн хуралдаан дээр сонсгол хийжээ. Энэ талаар Дархан-Уул аймгаас сонгогдсон Г.Дамдинням гишүүн нэгэн хэвлэлд ярилцлага өгсөн байна. Түүний ярилцлагаас удтал дархан эрх эдэлсэн “Кью Эс Си” компанитай үзэлцэх нь тодорхой боллоо.
Хөгжлийн банкнаас зээл авсан топ есөн аж ахуйн нэгжийн нэг, найдваргүй зээлдэгч таван компанийн нэг гэх цол “Кью Эс Си” компанийнх. “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК-ийн сайт руу орж үзвэл “2014 онд төслийн хөрөнгө оруулагч болох үндэсний “Кью Эс Си” компани нь концессын гэрээгээр “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК-ийг эзэмших болсон бөгөөд 2019 онд төслийг бүрэн хэрэгжүүлж дуусахаар ажиллаж байна” гэжээ. Уг төсөл хоёр жилийн өмнө хэрэгжиж дууссан байх ёстой аж.
Гэтэл төсөл дуусах нь байтугай зорилго нь өөрчлөгдсөн гэдгийг Г.Дамдинням гишүүн ярьжээ. Тэрбээр “Тус гэрээгээр бол “Кью Эс Си” компани 2018 оны дөрөвдүгээр сар гэхэд Металлургийн цогцолборыг бүрэн хэмжээнд ашиглалтад оруулна гэсэн үүрэгтэй байдаг. Гэтэл 1000 гаруй хүн ажилладаг, төмөрлөгийн олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан энэ үйлдвэр үйлдвэрлэлээ зогсоогоод одоо уул уурхайн компани болоод хувирчихсан. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд нийт нэг их наяд төгрөгийн борлуулалт хийж, долоон сая тонн хүдэр зарсан байна. Нэг их наяд төгрөгийн борлуулалт хийсэн хирнээ 2016 оноос хойш татварын өртэй, хуримтлуулж явсаар 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар улсад төлөх 45.5 тэрбум төгрөгийн татварын өртэй байна” гэсэн байна.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь Төмөртолгой, Төмөртэй болон Хуст-Уулын төмрийн хүдрийн ордуудыг түшиглэн анх байгуулагдсан байдаг. “Кью Эс Си” компани “Уул уурхай, металлургийн цогцолбор” байгуулж эдгээр ордоос олборлолт хийж, дотооддоо боловсруулах байтал урагш хил давуулан зөөж байгаа нь зүйд нийцэхгүй. Гэвч тэд хуучнаар Эдийн засгийн хөгжлийн яамтай байгуулсан концессын гэрээндээ найдаж ийнхүү дураараа авирлаж байгаа аж. Уг концессын гэрээг ямар нэг байдлаар төр зогсоох гэвэл “Кью Эс Си” компанийн олон ёстой байсан ашгийг төлөх өрөнд унах аж.
Хөгжлийн банкнаас “Уул уурхай, металлургийн цогцолбор” барих нэрээр авсан 90 гаруй сая ам.долларыг ч эргэн төлөөгүй, цогцолбор ч байхгүй, сүүлдээ бүр орд ч үгүй болох нь. 
Хөгжлийн банкнаас авсан зээлээрээ авто зам барьж, улсад 253.4 тэрбум төгрөгөөр шахсан луйврыг нь илрүүлж, буцааж төлүүлэх шийдвэрийг өнгөрсөн онд шүүхээс гаргажээ. Тэгвэл дээрх ордуудын нөөцийг дуусахаас нь өмнө олборлолтыг зогсоохоор УИХ-ын гишүүдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээний хэрэгжилтийг дүгнэх, шалгах ажлын хэсэг байгуулах санал дээр МАН-ын бүлгийн гишүүд нэгджээ.
Дархан-Уул аймгийн иргэдийн итгэлийг хүлээж УИХ-д анх удаа сонгогдсон залуу гишүүн Г.Дамдинням дээрх асуудлыг барьж авсан нь сонгогчдынхоо сайшаалыг хүлээж байна. Гэвч үүн дээр хэрхэн хөдөлж, төрийн зангарагыг хэрхэн гаргахаас түүний улс төрчийн зам урт байх эсэх нь шийдэгдэх биз ээ. Тэрбээр ярилцлагадаа “Заавал үр дүн гаргана” хэмээн хэлжээ...

Эх сурвалж: ubn.mn
УИХ-ын өнөөдөр (2020.12.18)-ийн нэгдсэн хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр олон гишүүн байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Хуульд гадаадын иргэнийг уригчийг хариуцлагажуулах асуудлыг оруулмаар байна. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар Монгол Улсад оршин суухад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаа гаргаж, урьсан ААН, байгууллага гадаадын иргэнийг уригч гэж тодорхойлсон байгаа. Гэтэл Монгол Улсын хилээр орж ирснээс хойш буцан гарах хүртэлх хугацаанд гадаадын иргэнийг Монгол Улсын хууль журмын хүрээнд баталгаа гаргах байдлаар энэ хуульд оруулж үүрэгжүүлэхгүй бол визний бизнес бий болчхоод байна.
Ямар ч хамаагүй хүнийг судалгаагүйгээр урьдаг. Виз зуучилдаг хүмүүстэйгээ хамтарч ажилладаг. Орж ирсэн хүмүүс нь визний ангилал зөрчиж, ажил хийж, гэмт хэрэгт орооцолддог асуудал их гардаг. Уригчийн үүргийг нэмэгдүүлснээр хариуцлага нэмэгдэнэ. Гадаадын иргэдийн оруулж ирдэг, урьдаг хүмүүс хариуцлагатай болно. Мөн энэ төслийн 22.12-т нийтийн эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчинд өвчилсөн шинж тэмдэг илэрсэн этгээд байвал Монгол Улсын хилээр орохыг хориглох, өвчний жагсаалтыг эрүүл мэндийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтарсан саналаар батална гэжээ.
Өвчтөнийг өвчний жагсаалтаар батлах байдлаар оруулж ирж байгаа нь буруу. Өвчилснийг нь хэн хэрхэн тогтоох вэ? Шинж тэмдэг илэрсэн бол оруулахгүй гэж журамлах ёстой. Гадаадын иргэдэд олгох визний хугацаа 90 хоног байсныг 120 хоног болгон нэмэгдүүлэх төсөл оруулж ирсэн. Нэгэнт визний хугацааг 120 хоног болгон өөрчилж байгаа бол хуульд байсан 90 хоногийг өөрчлөх ёстой" гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

Б.БАТ

Эх сурвалж: News.mn