Уншиж байна...
Таван жилийн турш олны аргыг барж буй энэ ажилд УИХ-ын гишүүнээр сонгогдсон цагаасаа оролцож, Ажлын хэсгийн ахлагчаар томилогдон төрөөс хамаарах бүхий л менежментийг дэмжиж, шахаж шаардан ажиллаж ирлээ.
 Хоёр урсгал, дөрвөн эгнээ нийтдээ 410 км замын ажлын нийт гүйцэтгэл 60 орчим хувьтай, хоёр жилийн хоцрогдолтой явж байгаа.
Одоо 204 км үндсэндээ холбогдож, тэмдэг тэмдэглэгээ тавигдаж байна. Эхний урсгалаа энэ Ням гаригт нээнэ.
Ингэж асфальтан замаар холбогдсоноор тоос шороо багасна. Гол нь иргэдийг хурдаа тааруулж, хөдөлгөөний аюулгүй байдлаа хангахыг уриалж байна ‼️
Энэ нээгдэж буй урсгалын хатуу хучилтыг 5 см-ээр нэмж зузаалан хүчитгэх ажил мөн хийгдэх ёстой.
Замын ажил удаашрах үндсэн шалтгаан болсон тендерийн будлиан хуулийн байгууллагаар шалгагдаж байна.
Цементийн хомсдлыг далимдуулан хулгай хийсэн байх магадлалтай мэдээлэл ирсээр байгаа. Шалгуулна.
Ирэх оны ажлуудыг гацахгүй явуулах, зэрэгцээ явагдаж байгаа нөгөө урсгалын ажил ирэх онд хийгдэж дуусах ёстой.
2023 онд бүрэн дуусгах тал дээр идэвхитэй ажиллана.
Нийт хөдөлмөр зүтгэлээ гарган ажиллаж буй эгэл жирийн замчдадаа гүн талархал илэрхийлье ?
Жич: Нээхдээ тууз хайчлахгүй, хайчилбал би очихгүй

Видео - ДАРХАНЫ ЗАМЫН ЭХНИЙ УРСГАЛЫГ ЭНЭ НЯМ ГАРИГТ НЭЭНЭ (damdinnyam.mn)

Like what you see?

Hit the buttons below to follow us, you won't regret it...