Уншиж байна...
Төрийн хэмнэлтийн хуулийн хүрээнд УИХ-ын гишүүн Г.Дамдинням дараах санаачилгыг гаргасан билээ. Тухайлбал, Олимп, тив дэлхийн тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад насан туршид нь урамшуулал олгодог ЗГ-ын журам бий. Энэ дагуу жилд л 1.8 тэрбум төгрөг зарцуулдаг. Өнөөдөр төсөв, эдийн засаг хүнд үед энэ зардлаас эхлүүлээд хэмнэх шаардлагатай. Монголоос өөр ингэж насан туршид нь тэтгэмж урамшуулал өгдөг улс орон гэж бараг байхгүй. БСШУС-ын байнгын хорооны даргын ажлыг хүлээж авсан өдрөөс буюу өнгөрсөн жилээс энэ асуудлаар дуугарч эхэлсэн. ЗГ-ын журмыг шинэчилж, урамшууллын бодлогыг хүртээмжтэй болгож, нийгэмд үзүүлэх үлгэр дууриалалтай нь холбох хэрэгтэй. ЗГ-аас энэ журмаа шинэчилж, манай байнгын хороо, УИХ-д танилцуулах шаардлагатай гэдгийг илэрхийлж байлаа.

Г.Дамдинням: Тамирчдын насан туршдаа авдаг урамшууллаас хэмнэж эхлэх ёстой - YouTube

Like what you see?

Hit the buttons below to follow us, you won't regret it...