НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан болон ахлах зөвлөх Б.Цогтбаатар нартай албан уулзалт хийлээ.
✍️ Уулзалтаар суурин төлөөлөгчид Боловсролын багц хуулийн шинэчлэлийн талаар товч мэдээлэл өгч, цаашид Монголын боловсролын системийг дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд хүргэх гарц шийдлийн тухайд хамтран ажиллах чиглэлд саналаа солилцлоо.
✍️ НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс Монгол Улсад цахим-хүртээмжтэй- чанартай боловсролын чиглэлээр болон багш нарын ур чадварыг сайжруулах, чадварлаг төгсөгчдийг бэлтгэх төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэн ажиллаж байгаагаа онцлов.
✍️ Эдгээр төсөл, хөтөлбөрүүдээс холбогдох чиглэлээр Дархан- Уул аймагт хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломжийн тухайд ярилцлаа.