УИХ-ын гишүүн Д.Батлут, Н.Наранбаатар, Ш.Адьшаа, М.Оюунчимэг, С.Бямбацогт, Б.Баттөмөр нарын 20 гишүүний хамтаар санаачлан боловсруулсан #Үйлдвэрлэл, технологийн паркийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслөө УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
📋 2009 онд баталж байсан “Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн хэрэгжилт хангалтгүй байсан тул уг хуулийг шинэчлэн найруулах шаардлага үүссэн.
📋 Шинэчилсэн найруулгаар паркийн үндсэн зорилгоос эхлээд удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа болон төрөөс үзүүлэх зарим дэмжлэг, хяналтын тогтолцоотой холбоотой харилцааг зохицуулахаар тусгалаа.
📋 Нийгэм асар хурдацтай өөрчлөгдөж буй энэ цаг үетэй Монголчууд бид зэрэгцэн алхаж, шинэ технологи, инновацийн шийдэл, дэвшилтэт судалгаа шинжилгээг дотоодын үйлдвэрлэлд байнга нэвтрүүлж, экспортод гаргах эцсийн бүтээгдэхүүнийг төрөлжүүлэхэд цогц бодлого чиглэх ёстой юм.