Ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэх боловсролын багц хуулийн төслийн цуврал хэлэлцүүлгийг БСШУС-ын байнгын хорооны ажлын хэсгүүд зохион байгуулсаар байна ✍️
🎓 Өнөөдөр дээд боловсролын болон судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулийн багш, ажиллагсад, БШУЯ-ны харьяа байгууллагуудын төлөөлөлд танилцуулж, санал зөвлөмжийг нь хүлээн авлаа (2021.12.15)
🎓 Монголын иргэн, өрх бүрт нэн чухал хамаатай реформын шинжтэй энэхүү хуулийн төсөлд аль болох нийгмийн бүхий л салбарын төлөөллүүдийн саналыг авч, хамтын ойлголцлоор батлуулах нь чухал.
БОЛОВСРОЛ- ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР 🇲🇳