📌 Цэцэрлэгийн ахмад багш Нармандах, БШУЯ-ны СӨБ-ийн газрын дарга Мягмар, Боловсролын эвслийн Тунгалаг нарын хамт Боловсролын багц хууль тэр дундаа Сургуулийн Өмнөх Боловсрол (СӨБ)-ийн хуулинд орж байгаа өөрчлөлт, тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдэх талаар ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
📌 Тун удахгүй БСШУС-ын байнгын хорооноос Боловсролын багц хуулиудын хүрээнд олон нийтийн дунд зохион байгуулах хэлэлцүүлгүүдийн агуулга, хуваарийг зарлах болно. Ингэснээрээ оролцох сонирхолтой талуудыг бэлтгэл хангаж үр дүнтэй оролцох боломжийг бүрдүүлэх юм.
📌 Монгол орны ирээдүйн хөгжил дэвшилд хамгийн чухал үүрэгтэй, магадгүй энэ Парламентын гаргах хамгийн чухал түүхэн реформын эрх зүйн баримт бичиг болох тус хуулиудыг бүх оролцогчдын хамтын ойлголцолд хүргэж батлуулах нь зүйтэй юм.
Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь 11-р сарын 4-ний Пүрэв гаригт 20:00 цагаас VTV сувгаар хүлээн авч үзээрэй 🗓